Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-31 23:25:23

ТЯНЬЖИН, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ШХАБ-ын гишүүн ба ажиглагч орнууд, “ШХАБ+”хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагуудын тэргүүн нар болон тэдний гэргий нарыг албан ёсоор угтах ёслолд оролцлоо.


Монгол Улсын төрийн тэргүүн гэргийн хамтаар “Тяньжин Мэйжян” үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ши Жиньпин, гэргий Пен Люань нар угтан мэндчилж, дурсгалын зураг татууллаа. Дараа нь ШХАБ-ын 25 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож буй 10 улсын төрийн тэргүүн нар, олон улсын байгууллагуудын удирдагчид болон тэдний гэргий нар хамтдаа дурсгалын гэрэл зураг татуулав.


Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн барьсан оройн зоогт оролцлоо. 


Маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан оролцож үг хэлнэ. 






Холбоотой мэдээ