Хүүхдийн төлөө сангийн төсөвт баталсан мөнгийг гурван чиглэлээр зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-01 17:18:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлж буй Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болов.


Тус хурлаар Хүүхдийн төлөө сангийн энэ оны төсөвт баталсан 7.8 тэрбум төгрөгийг гурван чиглэлээр зарцуулахаар шийдвэрлэжээ.


Тодруулбал, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай болон хөлбөмбөгийн талбайн засвар шинэчлэлд зориулах юм байна.




Холбоотой мэдээ