УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-04 13:44:29

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо. 

 

Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга ийнхүү айлчилж байна. Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав.

Энэ удаагийн албан айлчлал нь 2025 оны есдүгээр сарын 4-7-нд үргэлжилж, хоёр улсын харилцааг бататгах, өндөр, дээд албан ёсны хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ