Цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэл нийслэлд маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 10:17:14

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал И-Монголиа системээр хүлээн авна.


Боловсролын ерөнхий газраас мэдээлснээр, бүртгэлд 2-р шатны бүртгэлээр 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ иргэний үнэмлэхний регистрийн дугаар болон шаардлагатай бичиг баримтыг бүрэн оруулах шаардлагатай. Бүртгэл хаагдсаны дараа нэмэлт бүртгэл хийхгүй тул хугацаандаа амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ