Оросын эрчим хүчийг ашиггүй үнээр худалдахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-09-08 17:49:21

ВЛАДИВОСТОК, 2025 оны есдүгээр сарын 8 /RIA Novosti/. Оросын эрчим хүчний нөөцийг ашиггүй үнээр худалдахгүй гэж Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


Тэрбээр “Сибирийн хүч-2” төслийн гэрээнд Оросын ашиг сонирхол хангагдсан эсэх талаарх асуултад хариулахдаа "мэдээж бид эрчим хүчний нөөцөө улсдаа ашиггүй үнээр хэзээ ч худалдахгүй” гэж хэлжээ. 


Оросын “Газпром” болон Хятадын үндэсний газрын тос, хийн корпорац (CNPC) “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой ба Монголын нутгаар дайран өнгөрөх “Союз Восток” хоолойг барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан тухай "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер өмнө нь мэдэгдсэн билээ. “Сибирийн хүч-2” бол Баруун Сибирийн ордоос Монголын нутгаар дайруулан Хятадад хий нийлүүлэх төсөл юм. Төслийн гэрээг 30 жилээр хийх төлөвтэй байна.


Дорнын эдийн засгийн 10 дахь удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод-энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах нь” сэдвийн дор Владивосток хотын Алс Дорнодын их сургуулийн хотхонд есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд болжээ. 




Холбоотой мэдээ