ХӨВСГӨЛ: Мөрөн сумын гэр хорооллын 2048 өрх инженерийн шугамд холбогдох боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2048 өрх инженерийн шугамд холбогдох боломж бүрдлээ.
Тодруулбал, Мөрөн сумын 2, 3, 4 дүгээр багийн 795 өрх цэвэр, бохирын шугам сүлжээнд, Мөрөн сумын 7, 13 дугаар багийн 1253 өрх цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд буюу нийт гэр хорооллын 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо.
Улсын төсвийн 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Энерготех сервис' ХХК, 'Эв ухаат" компаниуд тус ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөрөн сумын гэр хорооллын өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амьдрах орчин ая тухтай болох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэх гээд олон давуу тал бий болно.
Мөрөн сумын 14 багт 43471 иргэн, түр оршин суугчидтай нийт 51000 иргэн
амьдарч байна.