ДОРНОД: Эвдрэлтэй 50 км автозамыг шинэчлэх ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн эвдрэлтэй 50 км автозамыг шинэчлэх ажил эхэллээ.
Дэлхийн банкны 16.6 сая ам.долларын санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийг "Шандун Лүчиау Групп" ХХК гүйцэтгэнэ. Автозамын зорчих хэсгийн өргөн 7 м, далангийн өргөн 10 м байх бөгөөд 38 см цементээр бэхжүүлж, буталсан чулуун сууртайгаар тавих юм.
Мөн Норовлин-Баян-Уул чиглэлийн замын хучилтын ажил эхэлсэн байна.