Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-09-18 14:01:23

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.


Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.

  • Зам хаах: 9 дүгээр сарын 19-ны 23:00 цагт
  • Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.

Холбоотой мэдээ