Б.Сувд: Номын баярт 7-17 насныхан хамгийн идэвхтэй оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-09-21 18:45:40

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 38 дахь удаагийн Номын баяр төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү номын баярын санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдаас дараах мэдээллийг тодрууллаа.

 

-Энэ удаагийн номын баяр урьд урьдынхаас юу юугаараа онцлог байв?

нэ жилийн 38 дахь удаагийн номын баяр манай байгууллагын 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой болж байна. Гаднаас нэлээн олон зочинтой байлаа. Зочид хамгийн гол нь хамтын ажиллагаа өрнүүлэх зорилгоор ирсэн учраас гадаадын зах зээлд номоо гаргах гэж байгаа хэвлэн нийтлэгчид маань шууд уулзах боломжийг олгохыг зорилоо. Бид 20 жилээ тэмдэглэж байгаа учраас ирээдүйд юу зорьж мөрөөдөж байгаагаа уншигчидтай хуваалцахыг зорьж “Номын ертөнц” сэтгүүлдээ “Харилцан ойлголцоод хамтдаа урагшилмаар байна” гэж номын ертөнцийг бүтээх ажлынхаа тухай хуваалцлаа. Энэ 20 жилд бид тодорхой хэмжээгээр ном унших соёлыг нийгэмд суулгаж чадсан юм бол дараагийн алхам нь олон улсад тодорхой хэмжээгээр дуу чимээгээ өргөх сонирхолтой байна.

 

-“Номын соёлт ертөнц” ТББ-аас МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх “Залуу социологич” клубтэй хамтран жил бүр номын баярын судалгааг хийдэг. Номын баярт залуу үе, өсвөр насныхан түлхүү оролцдог гэсэн судалгааг хаврын номын баяраар гаргасан байсан, харин намрын баяр ямар байв?

-Өмнөх номын баярын судалгаагаар хүүхэд залуучуудын номын баярт хамгийн их ирдэг гэсэн судалгаа улам залуужиж байна. Тэгэхээр олон хүүхдийг баярлуулах зорилгоор энэ баярын өдрүүдэд хүүхдэд зориулсан, ном уншаад амарч тухлах, чимээгүй орчин бүрдүүлэхийг зорилоо. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ ном сонирхож үзэх, зохиолчидтойгоо ярилцах, олон шинэ номтой танилцах боломжийг олголоо.  

 

Номын баярт 7-17 насныхан хамгийн идэвх сайтай оролцлоо. Тиймээс бид номын баярын өдрүүдэд 7-9 настай фенүүддээ зориулан “Нисдэг ном гээд Туркийн 2024 оны шилдэг номын албан ёсны эрхийг нь авч орчуулан хүүхэд багачууддаа түгээж байна. Бидэнд хүсэлтээ ирүүлсэн ангидаа номын сантай сургуулиудад үнэгүй бэлэглэж байгаа. Цаашид “Номын түүх төсөл эхлүүлэн Баянбүрд Лионс клубтэй хамтран жил бүрийн номын баяраар хүүхдүүддээ нэг ном бэлэглэж байхыг зорьж байна.

 

-Монгол номыг дэлхийд таниулах, монгол ном бүтээгчид, зохиогчийн бүтээлүүдийг дэлхийн тавцанд гаргах гадаад хамтын ажиллагаа нь хэр өргөжиж байгаа вэ?

нэ удаагийн номын баярт Астана Бүүк Фэйрийн Юра Зебукферийн хамт олон хүрэлцэн ирсэн. Манайхаас Г.Аюурзана зохиолчийн ном Казахстаны зах зээл дээр гарч байна. Казахстанд 2026 оны дүгээр сарын 22-нд болох номын баярт Монголын баг очиж оролцож, дараа нь ямар ном гаргах талаарх үйл ажиллагаа өрнөнө. Мөн БНСУ, Туркт уригдаж байна гэхчлэн гадаад хамтын ажиллагааны ажил нэлээн эрчимжиж байна. Соёлын зөөлөн хүчний бодлогын хүрээнд ном соёлоо гадаадад сурталчлан таниулах талаар Ерөнхий сайд өчигдөр илүү их, бодитой дэмжлэг үзүүлнэ гэсэн болохоор бид бүхэн төр засагтайгаа хамтын ажиллагаагаа нэлээн өргөн хэмжээнд өрнүүлэх байх гэж итгэж байна.








Холбоотой мэдээ