АНУ, Монголын Батлан хамгаалах яамдын уулзалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
khulan@montsame.gov.mn
2025-09-22 15:53:00

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 22 /U.S. Department of War/. АНУ-ын Цэргийн яамны БНХАУ, Тайвань, Монгол Улсыг хариуцсан дэд сайд Алваро Смит, Монгол Улсын Батлан ​​хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг нар АНУ-Монголын батлан ​​хамгаалахын жил тутмын хоёр талт уулзалтыг есдүгээр сарын 19-ний өдөр даргалан явуулжээ.


Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хоёр талын ашиг сонирхол, нийтлэг ойлголтод суурилсан батлан ​​ хамгаалахын харилцааг гүнзгийрүүлэхийн төлөөх үүрэг амлалтаа талууд нотолсон байна. Тэд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ярилцаж, сургуулилалт, сургалт, аюулгүй байдлын тусламж, батлан ​​хамгаалах тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг аюулгүй байдлын хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэх бодит боломжуудыг  хэлэлцжээ. Мөн Монголын батлан ​​хамгаалах салбарын нэмэлт зардлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавх, бэлэн байдлыг эрс сайжруулах боломжтой салбаруудын талаар хэлэлцсэн байна.


Дайчин үзэл санааны биелэл болж, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсыг А.Смит сайшаажээ. Мөн Монгол Улс, АНУ хоёр орны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ