Өмнөд Солонгосын Ерөнхий сайд, Монголын Шадар сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 23 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Ким Мин Сок мягмар гарагт Монгол Улсын Шадар сайдтай уулзах үеэрээ нийлүүлэлтийн сүлжээ, эрүүл мэнд болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Ким Мин Сок Монгол
Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралтай уулзаж, нийлүүлэлтийн сүлжээ,
худалдаа, эрүүл мэнд, байгаль орчны салбарт хоёр талын хамтын ажиллагааг
бэхжүүлэх арга замын талаар өргөн хүрээнд хэлэлцсэн
байна.
Ирэх сард нээлтээ хийх гэж буй Өмнөд Солонгос-Монголын ховор металлын хамтын ажиллагааны төв нь
нийлүүлэлтийн сүлжээний
хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Ким Мин Сок илэрхийлээд, хоёр талын эдийн засгийн түншлэлийн
хэлэлцээрийг байгуулахаар хийж буй хэлэлцээнд удахгүй ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлжээ. Мөн Ким Мин Сок Солонгосын хойгт энхийг тогтоох чиглэлд гаргаж буй Өмнөд Солонгосын хүчин чармайлтыг дэмжихийг
Монголын талаас хүссэн байна.
Үүний хариуд Н.Учрал
хэлэхдээ, манай улс Өмнөд Солонгостой чухал ашигт малтмал, хөрөнгө оруулалт,
иргэдийн солилцоо зэрэг салбарт хамтран ажиллахыг сайшааж байна гэжээ. Тэрбээр өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээгээр дамжуулан Сөүлтэй хамтран ажиллах нь хоёр орны ард түмэнд
ашиг тустай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.