БНСУ-тай хот байгуулалт, орон сууцны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын орон сууцжуулалтын хууль эрх зүйн орчин, дүрэм, журмыг хэрхэн сайжруулах, хэрэгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулахад БНСУ-тай хамтран ажиллана.
ХББОСЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга М.Баяраа БНСУ-ын
Газар, дэд бүтэц, тээврийн яамны урилгаар тус улсад ажиллах үеэрээ дээрх тохиролцоог хийжээ. Тэрбээр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны дэд сайд
Ли Санг Кёнгтэй уулзаж, хоёр улсын хот байгуулалт, орон сууцжуулалт, орон зайн
дэд бүтцийн өгөгдлийг сайжруулах
хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн БНСУ-ын Орон сууц, хот
байгуулалтын баталгааны корпорацын ТУЗ-ын төлөөлөлтэй уулзаж, Монголд орон
сууцны нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон юм.
Тус корпораци нь БНСУ-д орлогод нийцсэн орон сууцны
нийлүүлэлтийг нэмэх, хот дахин төлөвлөн шинэчлэх, зорилтот бүлгийн орон сууцны
хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэн, томоохон төслүүдэд санхүүжилт татах батлан даалт гаргах, иргэдийг
урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааран орон сууцанд тэргүүн ээлжинд хамруулах
үйл ажиллагааг хэрэгжүүлдэг аж.