Жанжин клуб чиглэлийн авто замыг даваа гарагт нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-04 13:33:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км урт шинэ авто замын хөдөлгөөнийг энэ сарын 6-нд нээнэ.


Тус ажлын гүйцэтгэгчээр "Шинэ хотын цамхаг" ХХК ажиллаж байгаа бөгөөд явган хүний замын ажлыг энэ сарын 15-нд дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ