Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-09 10:02:05

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр манай улсын гадаад худалдааны баланс энэ оны оны эхний 9 сарын дүнгээр эерэг гарчээ.


Тодруулбал, экспортын дүн импортынхоос 2174.8 сая ам.доллараар давсан байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 19242.4 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 1148.5 сая ам.доллар буюу 5.6 хувиар багасжээ. 





Холбоотой мэдээ