Азийн залуучуудын III наадамд Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-23 09:40:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод өчигдөр шөнө нээлтээ хийлээ.


Энэхүү наадамд Азийн 45 орны Үндэсний олимпын хорооны 4000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн турш өрсөлдөнө. Монгол Улсаас спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна.


Нээлтийн ёслолд Монгол Улсын төрийн далбааг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар залжээ. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар баг тамирчдаа ахлан нээлтэд жагссан байна.
















Холбоотой мэдээ