ӨВӨРХАНГАЙ: Гарааны бизнес эхлүүлж байгаа залуусыг 52 сая төгрөгөөр дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хангайн
бүсийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт ап” төслийн шалгаруулалт Арвайхээр суманд гурван өдрийн турш үргэлжиллээ.
Шинэ санаанд суурилсан арилжааны төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд хангайн бүсийн гурван аймгаас шалгарсан шилдэг есөн баг оролцож, өөрсдийн эхлүүлсэн бизнесээ танилцуулан 52 сая төгрөгийн санхүүжилтэд хамрагдахаар өрсөлдсөн юм.
Тухайлбал, ус, цагаан идээний эко сав, органик лаа, такси дуудлага, спорт буудлагын төв, талх нарийн боов, хонины ноостой цаасан бортог, нутгийн брэнд дарс, эрүүл мэндийн цай, театр урлагийн тоног төхөөрөмжийн чиглэлээр шинэ санаачилга бүхий төслүүдийг танилцуулснаас Баянхонгор аймгаас оролцогч Э.Сэмбэсүрэнгийн цаас дахин боловсруулах үйлдвэрийн төсөл тэргүүн байрт шалгарлаа.

Удаах байрт Өвөрхангай аймгаас
оролцогч Э.Энхнарангийн “Нигүүн брэнд” буюу органик лаа, гутгаар байрт
Баянхонгор аймгаас оролцогч Т.Нацагпүрэвийн цэвэр усны сав үйлдвэрлэлийн төсөл
шалгарч, 15-20 сая төгрөгийн 50 хувийн эргэн төлөлттэй зээлийн дэмжлэгт
хамрагдахаар болов.
“Старт ап” төслийн шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Өвөрхангай,
Архангай, Баянхонгор аймгийн ХХҮГ-тай хамтран бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын
хүрээнд анх удаа зохион байгууллаа.
Улаанбаатар