“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын тендерийг ирэх сарын 10-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын ачааллыг багасгах зорилгоор хэрэгжүүлэх “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын тендерийг 11 дүгээр сарын 10-нд нээнэ.
НЗДТГ-ын
мэдээлснээр, тойрог замын нийт урт 24.7 км, үүнээс далангийн урт 13.679 км, гүүрний
урт 9 км байна. Төслийг
хэрэгжүүлснээр шууд бусаар 14160,
байнгын 3540 ажлын байр бий болох төдийгүй гэр хорооллын янданг 3000-аар цөөлөх урьдчилсан тооцоо гаргажээ. Тойрог зам нь нийтийн тээвэр, явган хүний болон дугуйн замын сүлжээг уялдуулах,
ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг ач холбогдолтой.
“Нэгдүгээр тойрог
зам” нь 2025-2028 онд
хэрэгжүүлэх мега төслүүдийн нэг бөгөөд
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр
гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан буюу EPC+F (Engineering, Procurement,
Construction and Financing) хэлбэрээр зарласан. Өөрөөр хэлбэл, тендерт
шалгарсан гүйцэтгэгч компани нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга
угсралт, тоног төхөөрөмжийн
ханган нийлүүлэлт,
санхүүжилтийг хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах юм.
Улаанбаатар