УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-30 19:30:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.


Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Хуралдаанаас УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлөхөөр тогтож, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. 


Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгожээ.


МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх шийдвэрүүдийг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэллээ.

Холбоотой мэдээ