Эмч нар энэ сарын 13-наас ажил хаяна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд өчигдөр орой хэвлэлийн хурал хийж, энэ сарын 13-ны өдрөөс ажил хаяхаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тодруулбал, Монгол Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өчигдөр ээлжит бусаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж. Тэд ярихдаа, “Энэ салбарынхан үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг өмнө нь ч тавьж байсан бөгөөд шийдэлд хүрээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 заалтын дагуу хөдөлмөр сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоолоо
хавсаргаж, Эрүүл мэндийн яаманд өнөөдөр албан бичиг хүргүүлэх юм. Улмаар мэдэгдэл
хүргүүлснээс хойш ажлын тав хоногийн дараа буюу энэ сарын
13-наас эмч, ажилтнууд
албан ёсоор ажил хаяна.
Улаанбаатар