ӨНӨӨДӨР: Бизнесийн ёс зүйн үндэсний III форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум МҮХАҮТ-д болно.
09:00 цагт: “Нойр судлалын асуудал” олон улсын эрдэм
шинжилгээний хурал АШУҮИС-ийн Ботаник дахь Анагаах ухааны сургуулийн байранд
болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
15:00 цагт: Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж сургалт “Блью Скай” зочид буудалд болно.
19:30 цагт: "Гайжин: Монгол самурай" жүжиг "Улаанбаатар” театрт нээлтээ хийнэ.
- “МОНГОЛ
АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан эхэлнэ.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг Нийтийн номын санд зохион байгуулж байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар