Метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-10 16:38:30

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улаанбаатар метро төслийн баг, мэргэжлийн байгууллагууд хамтран төслийн ТЭЗҮ, консепц зургийг бүрэн дуусгаж, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх үнэлгээг хийж байна.


Энэ ажлыг ирэх 12 дугаар сард дуусгаж, зохицуулагч “JP Morgan Chase” банканд хүлээлгэн өгч хянуулах юм. Метроны бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлэхийг НЗДТГ мэдээллээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон төслийн холбогдох албаныхан БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Үм Сүн Ён, Дэд бүтцийн санхүүжилтийн албаны захирал Ли Ки Сү нартай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт, явцын талаар ярилцав. Мөн Улаанбаатар метро төслийн ажлын явцыг танилцуулж, төсөлд хамтран ажиллах талаар санал солилцжээ


БНСУ-ын Эксим банк нь Панама, Дакка, Каир хотын метро, LRT төслүүдийг санхүүжүүлж, хамтран ажиллаж байсан туршлагатай билээ. 

Холбоотой мэдээ