Баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг,
Завхан, Заг-Байдраг голын эхээр -13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5-10 градус
хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5+10 градус, говийн бүс нутгийн
баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1+6 градус
дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Завхан, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Орхоны нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна.
Говь-Алтай,
Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи
секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Төв болон зүүн аймгуудын нутгаар маргааш, зүүн аймгуудын нутгаар 16-нд цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулжээ.
Улаанбаатар