СЭЛЭНГЭ: 600 га талбайг нөхөн сэргээжээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-11-14 11:33:41

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан зүрийн голын орчимд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 600 га талбайд 12 сая мод тарьжээ.

 

Тэгвэл үүнтэй дүйцэх хэмжээний газрыг нөхөн сэргээж Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.

 

Энэхүү нөхөн сэргээх ажлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны бодлогын хүрээнд “Оюу толгой” компани санхүүжүүлж, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг орон нутгийн компаниуд гүйцэтгэжээ.

 

“Жинжий майнинг” компани 400 га, “Бугант нандин” компани 200 га талбайд тус тус ажиллаж, эвдэрсэн газрын байгалийн хөрсийг сэргээн унаган төрхөнд нь ойртуулсан байна.

 

Ийнхүү тухайн бүс нутгийн биологийн нөхөн сэргээх ажлыг мэргэжлийн компаниуд амжилттай хийж гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ