ХӨВСГӨЛ: Ихэнх нутгаар цас орж шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.
Өдрийн 15.00 цагийн байдлаар Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Их-Уул, Мөрөн, Рашаант, Тариалан, Түнэл, Улаан-Уул, Хатгал тосгон, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган суманд цас орж байна.
Мөн Арбулаг, Галт, Жаргалант, Ренчинлхүмбэ, Төмөрбулаг, Цэцэрлэг, Шинэ-Идэр сумын нутагт цасан шуургатай байна.
Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтэрч, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө -24 -29 градус цочир хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нийт нутгаар цас их орж байгаа тул иргэд, малчид, тээвэрчид хол, ойрын
замд шаардлагагүй бол гарахгүй байх, болзошгүй аюул ослоос урьдчилан
сэргийлэхийг анхааруулж байна.
Улаанбаатар