ХОВД: Томуу, томуу төст өвчний тохиолдол 9.2 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-20 18:13:06

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд  томуу, томуу төст өвчний  тархалт идэвхжилийн түвшинд байна.


Энэ сарын 11-18-ны өдрийн байдлаар амбулаториор 8274 хүн үйлчлүүлжээ. 


Үүнээс 636 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон юм. 


Томуу, томуу төст өвчний тохиолдол Ховд аймагт өмнөх долоо хоногоос 9.2 хувь, өмнөх оны мөн  үеэс 21.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 


Томуугаар өвчлөгсдийн 85.5 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар авчээ. 


Мөн томуугаар өвчлөгсдийн 96.6 хувийг 14 хүртэлх насны хүүхэд  эзэлж байна. 


Иймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, амин дэм илчлэг сайн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, дулаан хувцаслах, амны хаалт зүүх зэргээр томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.

Холбоотой мэдээ