ӨВӨРХАНГАЙ: Хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-25 08:57:11

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч, хойд болон зүүн сумдад 8 мм хүртэл цас орж шуурсан.


Өнөөдрийн байдлаар нийт нутгаар 1-12 см цасан бүрхүүл тогтсон байна. Мөн 23, 24-ний өдрүүдэд салхины хурд секундэд 16-21 метр хүрч ширүүсэн шөнөдөө 16-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байсныг аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.


Ирэх өдрүүдэд нутгийн өмнөд ба хойд хэсгээр цас орж, агаарын температур энэ хэвээр байх бол 27-ноос хүйтний эрч суларч, шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаарах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ