БАЯНХОНГОР: Өрхийн эмнэлгүүд 21:00 цаг хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-24 08:04:10
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан энэ сарын 23-ны өдрөөс Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 21.00 цаг хүртэл, амралтын өдөр 12.00-18.00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүллээ.
- Иргэд гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх,
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,
- 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй, өөрсдөө ч зочин хүлээж авахгүй,
- Хүүхдээ гадны хүнд үнсүүлэхгүй байх,
- Гараа тогтмол савандаж угаах,
- Дархлаагаа дэмжих, аарц, аньс, чацаргана, нэрс зэргийг халуун бүлээнээр нь уух,
- Ам, хамар, хоолойгоо давс, содын уусмалаар зайлах,
- Цэвэр агаарт гарах,
- Эмийг эмчийн заавраар хэрэглэх
Хэрэв хүүхэд халуурч, амьсгаадах, цээж нь хонхолзох шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандахыг зөвлөв.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд:
Оточмандал 77882096
Наранмандал 70443249
Оточномгон 70443115
Энхбүрд 99870232 дугаарт мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ