ДОРНОД: Эмнэлэгт нэмэлтээр 30 ор дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлэгт өнөөдрийн байдлаар 62 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр 30 ор дэлгэсэн гэж Хүүхдийн эмнэлгээс мэдээллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүхдийн хүлээн авах хэсэгт 320 хүүхэд ханджээ. Хүүхдүүдийн дийлэнхэд хоолой өвдөх, толгой өвдөх, ханиалгах, өндөр халуурах шинж тэмдэг илэрч байна. Мөн сорьцын шинжилгээ авахад А хүрээний томуу илэрч байгаа юм.
Тиймээс эцэг эхчүүд олон
нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, өвдсөн хүүхдээ сайтар асрах, хооллолтод
анхаарч, эмийг цагт нь уулгах шаардлагатайг хүүхдийн эмч зөвлөж байна. Хүүхдийн
нас бага байх тусам сайн ажиглах, халууныг хэмжих, гэртээ халууны шил, халуун
буулгах эмтэй байх, шингэнийг багаар шимүүлж уулгах, чихэрлэг хүнс, халуун
ногоо, жимс жимсгэнэ өгөхгүй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар