Нийслэлийн хэмжээнд 1280 ор дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байгааг нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар хэллээ.
Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байгаа аж. Эрүүл мэндийн яамны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэснээс гадна Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах түргэний машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмжээ. Мөн тус төвд хүүхдийн дуудлага авах, зөвлөгөө өгөх чиглэлээр 24 цагаар найман шугам ажиллуулж эхэлсэн байна.
Хүүхдийн
хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмж,
өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгэсэн аж. Дахин нэмэлтээр 190 ор дэлгэхэд бэлэн болсон бол 490-ийг нэмэх бэлтгэл
ажлыг хангаж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Улаанбаатар