ӨМНӨГОВЬ: Хилийн бүсэд ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нөлөөллийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн
хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод ажиллаж
байгаа 302 алба хаагчийг явуулын үзлэг,
оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Өмнөговь
аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөр, Говийн оюу
хөгжлийг дэмжих сан, Глобал сангийн дэмжлэгээр Ханбогд сумын Цагаан хад
суурьшлын бүс, Гашуунсухайт хилийн боомтын төрийн албан хаагчид, иргэдэд 11 дүгээр
сарын 30-наас 12 дугаар сарын 4-нийг хүртэл үзлэг хийх юм.
Ажлын баг дотор, эхо халдвар, арьс харшил, чих, хамар хоолой, нүд, хүүхэд, рентген
зэрэг найман чиглэлээр үзлэг оношилгоог хийнэ.
Гашуунсухайт боомтын дарга, дэд хурандаа О.Гантулга:

Хилийн Гашуунсухайт боомт дээр Улаанбаатар хотоос ХӨСҮТ-ийн болон Өмнөговь аймгийн БОЭТ аймгийн эмч нарын баг ажиллаж байна. Эмч нарын баг найман чиглэлээр үзлэг оношилгоог хийж байна.
Энэ бүс нутагт хилийн хяналтын байгууллага болох гааль, ГИХГ, хил хамгаалах байгууллага, үйлчилгээний байгууллагын алба хаагчдын бүрэлдэхүүн ажиллаж амьдардаг. 8.00-20.00 цагийн хооронд хоёр талын ажиллагаатай боомт байнгын тасралтгүй ажилладаг. Ганц ням гарагт амардаг. Энэхүү амралтын өдөр эмч нарын баг ирж нэг цэгийн үйлчилгээг хүргэж байгаад хамт олныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Цаг наргүй ажилдаа зүтгэж байдаг алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж, шаардлагатай эмнэлгийн тусламж хүргэж, зөвлөж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.
Улаанбаатар