ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар бага зэргийн цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-10 17:04:17

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно.


Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, цаг агаар тогтуун байх нь. Агаарын температур хугацааны эхэнд шөнөдөө -13-18  хэм, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр -1-6  хэм, бусад нутгаар 6-11  хэм хүйтэн байна.


Арванхоёрдугаар сарын 11-нээс нийт нутгаар бага зэрэг хүйтний эрч чангарч, шөнөдөө -16-21  хэм, өдөртөө -8-13 хэм  хүйтэн байх төлөвтэй. Энэ жил Дорноговь аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун, цасгүй, дулаан өвөл болж байгаа юм.

Холбоотой мэдээ