Налайх дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-13 16:33:51

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг хийв.


Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг тавьсан гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ