COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-12-25 15:12:07

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НҮБХХ, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэй газар ба уур амьсгал дахь задуучуудын манлайллын асуудлаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Тус хэлэлцүүлэг COP17-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэжээ.

 

Мөн COP17-ийн хүрээнд зохион байгуулах бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харуулснаараа онцлогтой.

 

Хэлэлцүүлэгт их, дээд сургууль, төрийн бус байгууллага, МУЗН-ийн залуучуудын сайн дурын төлөөлөл оролцож, COP17-ийн талаар мэдээлэл авч, санал санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх зорилготой Movers Workshop-д хамрагдав. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой оролцоог бий болгох шинэ эхлэлийг тависан гэдгийг зохион байгуулагчид тодотгов.

 

 

 

Холбоотой мэдээ