СҮХБААТАР: Нийт нутгийн 11 хувьд зудын эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс зудын эрсдэлийн үнэлгээг танилцууллаа. Нийт нутгийн 2.7 хувь нь маш бага, 56.3 хувь нь бага, 30.0 хувь нь дунд, 11.0 хувь нь их эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан байна.
Тодруулбал Баяндэлгэр, Уулбаян, Онгон сумын ихэнх нутгаар цаг агаар хүндрэх төлөвтэй байна.
Мөн 2026 оны нэгдүгэр сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байна гэв.
Иймд
өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын
байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ
болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч
ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан
бэлтгэлийг бүрэн хангахыг анхаарууллаа.
Улаанбаатар