ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-07 15:30:59

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх нутгаар нэгдүгээр сарын 9,10-нд цас орж шууран,  хүйтний эрч чангарахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Хүйтний эрч чангарч, агаарын температур шөнөдөө 19-24, өдөртөө -15-20 градус хүйтэн байх нь.


Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 27 хувь буюу Даланжаргалан, Айраг, Дэлгэрэх, Замын-Үүд сумын нийт нутаг, Иххэт, Өргөн, Улаанбадрах сумын зарим хэсгээр цастай байна 


Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг харахад Мандах, Улаанбадрах, Даланжаргалан сумын зарим багийн нутгаар эрсдэл дунд, бусад нутгаар бага буюу эрсдэлгүй байна.  

Холбоотой мэдээ