ГОВЬ-АЛТАЙ: Цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 07 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулав.
Нэгдүгээр сарын 8-ны өдөр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Нэгдүгээр сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарахыг иргэд, малчид, тээвэрчдэд сэрэмжлүүллээ.
Улаанбаатар