ДОРНОД: Нийт нутгийн 55 хувьд зудын хүндрэл дунд зэрэг байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-01-09 09:07:35

Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгийн 1.5 хувьд зудын хүндрэл маш бага, 43 хувьд бага, 55 хувьд дунд, 0.4 хувьд их байх төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.


Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халх гол сумын нутгаар, Матад, Баяндун, Хөлөнбуйр сумын зарим хэсгээр дунд зэрэг, бусад сумын нутгаар бага зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй. Дээрх дүгнэлтийг газрын ажиглалт болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулан энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвт үндэслэн боловсруулжээ.


Өнөө өглөөний байдлаар Халх гол, Дашбалбар, Цагаан-Овоо сумын нутгаар 10-17 см, бусад нутгаар 2-7 см цастай байна.


Мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгийн иргэд цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. 

Холбоотой мэдээ