Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нийт нутгаар баруун хойноос
секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд
14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр,
Тэс голын хөндийгөөр -31-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25-30 градус, Алтайн
өвөр говиор -11-16 градус, бусад нутгаар -19-24 градус
байна.
Улаанбаатар хот
орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 2-7 метр, -22-24 градус байх
нь.
Улаанбаатар