ХӨВСГӨЛ: Жарганатын гол орчимд -44 градус хүрч хүйтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-16 13:59:45

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байна.


Өнгөрсөн шөнө Жарганатын гол, Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр агаарын температур 36–44 градус хүйтэн байжээ.


Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй байх төлөвтэй байгаа тул Жарганатын голыг зорин ирж буй аялагч, иргэдийг дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаат замаар зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Идэр есийн хүйтэнд Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Жарганатын голыг зорин 8000 гаруй аялагч иржээ.


Жарганатын гол Улаанбаатар хотоос 973 км, Мөрөн хотоос 245 км, Ренчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд оршдог.

 



 

Холбоотой мэдээ