СЭЛЭНГЭ: Болзошгүй аюулын үед дуудлага өгөх 3 үгт хаяг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3words программыг ашиглан дуудлага, мэдээлэл өгөх боломжтой болжээ.
Энэхүү программыг өөрийн гар утаснаасаа хамааран playstore болон appstore-оос татан суулгаж ашиглахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Иргэн өөрийн байгаа газрынхаа хаягийг мэдэхгүй, эсвэл координат өгч чадахгүй тохиолдолд what3words программыг ашиглан 3 үгт хаягаа илгээж болох юм. Ингэснээр дуудлагын байршлыг нарийвчлалтай тогтоож, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээн авах боломж бүрддэг байна.
Улаанбаатар