ТӨВ: “Төв аймаг” гар утасны аппликэйшныг туршиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/ “Төв аймаг” гар утасны аппликейшны туршилтын хувилбарыг танилцуулж, playstore болон appstore дээр татаж авах боломжтой болгожээ.
Энэхүү аппликейшнд иргэд санал хүсэлт илгээх, мэдээ мэдээлэл хүлээн авах, зар оруулах, такси үйлчилгээ авах зэрэг олон үйлдлийг нэг дороос хэрэгжүүлэх боломжтой юм.
Тухайлбал, иргэд өөрийн санал хүсэлтийг аймгийн удирдлагад шуурхай уламжлах, цаг үеийн мэдээ мэдээллийг авч байх, хот дотор болон хот хоорондын такси үйлчилгээнд хандах боломж бүрдсэн байна.
Ингэснээр иргэд мэдээ мэдээлэлд ойрхон байж, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ авах боломжтой болжээ.
Улаанбаатар