Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Зүүн аймгуудын нутгаар энэ сарын 17-нд солигдмол үүлтэй. Бусад
нутгаар үүлшиж, шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар,
төвийн аймгуудын нутгийн баруун, өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын
нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын
нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар
секундэд 14-16 метр хүрч ширүүсэх юм.
Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан,
Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -43...-48, Увс нуурын хотгор,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -36-41,
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30-35, говийн
бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18-23, бусад нутгаар -25-30 градус
хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -32-37, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг,
Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26-31,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9-14, говийн бүс нутгийн хойд болон
зүүн хэсгээр -16-21, бусад нутгаар -21-26 градус хүйтэн
байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшин, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 2-7 метр хүрнэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36-38, бусад хэсгээр -28-30, өдөртөө -24-26 градус хүйтэн болно. Багануур орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө -36-38, өдөртөө -23-25 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор үүлшиж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр хүрч, шөнөдөө -37-39, өдөртөө -24-26 градус хүйтэн байх ажээ.
Улаанбаатар