ЗАВХАН: Өнгөрсөн шөнө хөрсөн дээр -41-54 градус хүрч хүйтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 21 суманд нэгдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө агаарын температур -40-50 градус хүрч эрс хүйтэрлээ.
Тэс суманд агаартаа -52 градус, хөрсөндөө -54, Баянтэс суманд агаартаа -51 градус, хөрсөндөө -53 градус хүрч хүйтэрсэн байна.
Эрдэнэхайрхан, Цагаанчулуут суманд агаартаа -36-39 градус хүрчээ. Мөн 6 суманд цас орсон байна.
Аймгийн 24 суманд өдөртөө -24-37 градусын хүйтэн байв. Өнөөдрийн байдлаар 12 суманд 9-22 см зузаан цастай байна. Цаашид зарим газраар ялимгүй цас орж, нийт нутгаар хүйтэн жавартай байх тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулав.
Сонирхуулахад, Завхан аймагт 2016 онд хамгийн их хүйтэрч Цэцэн-Уул суманд -54.7, Отгон суманд -55.3 градус хүрсэн нь хамгийн их хүйтэрсэн жил болж тэмдэглэгдсэн байдаг.
Үүнээс хойш 2018 оны нэгдүгээр сард Цэцэн-Уул суманд -53.2 градус, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Баянтэс, Тэс, сумын нутгаар -50-52 градус хүрчээ. Одоогоор Монголын нутагт дээрх хэмжээнд хүртэл хүйтрээгүй байна.

Улаанбаатар