ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-20 17:08:22

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/“Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөрийг 2024-2028 онд 5.5 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх бөгөөд иргэдэд эрүүл дадал хэвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн ур чадварыг сайжруулахад чиглэж байна.


Хөтөлбөрийн хүрээнд Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны 13 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.


Энэхүү дэмжлэг нь эмнэлгийн үйл ажиллагааг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлснээр хоол, эмчилгээний чанар, хүртээмжийг бодитоор сайжруулжээ.

Холбоотой мэдээ