Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болгож, хоёрдугаар сарын 28-ны бямба гараг руу шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ талаар мэдээлэхдээ, “Засгийн
газрын өнөөдрийн хуралдаанаас “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай”
Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр хоёрдугаар сарын 17-ны өдрийг бүх
нийтийн амралтын өдөр болгож, хоёрдугаар сарын 28-ны бямба гаргийг ажлын өдөр лүү шилжүүллээ.
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй
хугацаа үлдээд байна. Энэхүү шийдвэр гарснаар ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан
ажиллагсдыг Цагаан сардаа бэлдэх, хөдөө орон нутаг руу зорчих хугацаа олгох
зэрэг боломжоор хангаж байна” гэлээ.
Улаанбаатар