СЭЛЭНГЭ: Хүйтэн өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-21 11:19:01

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн өнөөдрийн 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр урд шөнө нийт нутгаар агаарын температур -38-45 градус хүрчээ.


Хамгийн хүйтэн нь Зэлтэрт -44.6, Ерөөд -45.2, Зүүнбүрэнд -44.1 градус хүрсэн байна.  


Сэлэнгэ аймгийн нутгаар цас ороогүй. Цасан бүрхүүлийн зузаан хамгийн их нь Бугант суманд 36 см, хамгийн бага нь Мандал суманд 13 см байна.


Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 0-6 метр байв. Агаарын температур өдөртөө -26-35 градус, шөнөдөө -38-45 градус хүйтэн байлаа.

 

Сүхбаатар хот орчмоор цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 4-5 метр байв. Өдөртөө -30 градус, шөнөдөө -42 градус хүйтэн байлаа.

 

Ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй, шөнөдөө -38-45 хэм хүрч хүйтэрнэ. 

Холбоотой мэдээ