Экспортын нэг цонхны цахим систем нэвтрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ургамал хамгааллын газар ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг өнгөрсөн оноос цахимд шилжүүлэн экспортын нэг цонхны системийг ашиглалтад оруулжээ.
Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Узбекистан улстай
хэлэлцээр хийж, БНХАУ, ОХУ-тай гурван
талт гэрээ байгуулан, Хятад улстай хорио цээрийн гурван протокол байгуулахыг зорьж байна.
Цаашид цахим гэрчилгээ Ephyto зохицуулалтыг тусгах,
Ре-экспортын гэрчилгээ олгох, ургамлын
эрүүл мэнд, Ургамал хамгааллын тухай хуулийг даган гарах журмын таван төслийг боловсруулж батлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэйг ХХААХҮ-ийн дэд сайд
Б.Нямжавыг тус газарт ажиллах үеэр хүссэнийг ХХААХҮЯ
мэдээллээ.
Ургамал
хамгааллын газрыг 3 хэлтэс 19 орон тоотой өнгөрсөн онд байгуулагдаж, "Төвийн
бүсийн тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалт, хөнөөлийн
судалгаа", "Жимс жимсгэний өвчин, хортонтой тэмцэх, урьдчилан
сэргийлэх" тандан судалгаа хийсэн.
Одоогоор ургамал, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хорио цээрийн гэрчилгээ, мэдэгдэл 5468-ыг
олгосон бөгөөд олон улсын 20
стандартыг эх орондоо нутагшуулан
батлуулжээ.
Улаанбаатар