Цагаан сарын баяраар урд хөрштэй хиллэдэг боомтуудыг дөрөв хоног хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар буюу хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг хаана.
Харин Замын-Үүдийн
төмөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн
дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Хилийн авто замын боомтуудын хоёрдугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг дараах хүснэгтээс харна уу.

Улаанбаатар