Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-29-ны өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -14-19 градус байх нь.
Улаанбаатар