Милан-Кортина 2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өвлийн олимпын наадамд 3 удаагаа өрсөлдөж буй, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах “Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадмын цагаан замд өнөөдөр гарна.
Тэрбээр гүйлтийн цанын 10 км-ын скиатлоны төрөлд хүч
сорих бөгөөд манай цагаар 18:30 минутад уралдаанаа эхлүүлэх юм. Уг төрөлд 38
орны 75 тамирчин хүч сорих аж.